Онцлох ишлэл |
|
"Хамгийн шилдэг хувь хүн эсвэл байгууллагад хөрөнгө оруулах нь амьдралдаа гаргах хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм." -Bill Gross |
|
|
|
БОНДЫН ХААН |
Олон улсын бондын зах зээлд гарсан Монгол улсын 9 бондыг дараах зурагт үзүүллээ. Үүнд, Монгол улсын Засгийн газрын 6 бонд, компанийн 3 бонд (MIK, MMC, DBM) байгаа ба компанийн бондуудын хугацаа дуусахад 1 жил хүрэхгүй хугацаа үлдлээ.
Дараах бондын хөрөнгө оруулалт нь хөрөнгө оруулагчдад богино хугацаанд ам.долларын өндөр өгөөж хүртэх боломжийг нээж байгаа юм. Иймд эрхэм харилцагч та энэхүү цонх үеийг ашиглаж гадаад ам.долларын бондод хөрөнгө оруулалт хийгээрэй. |
|
Хөрөнгө оруулах→ |
|
|
|
Хувьцааны зах зээл |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,619.30 нэгжид хүрч, 1.11%-ийн бууралттай хаагдлаа. Банкны реформын хүрээнд "Хаан банк" ХХК нь IPO хийж 2023.04.13-04.19-ний хооронд нийт 183.4 тэрбум төгрөгийг зах зээл дээрээс татан төвлөрүүлэхээр болсон нь хөрөнгө оруулагчдыг хувьцаагаа зарахад нөлөөллөө. АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: JPMorgan Chase & Co., Citigroup Inc., Wells Fargo & Co. томоохон банкнууд Баасан гарагт 2023 оны 1-р улирлын тайлангаа танилцууллаа. Тодруулбал, эдгээр банкнуудын хадгаламж болон хүүгийн орлого 2023 оны I-р улиралд өссөн үзүүлэлттэй гарлаа. Банкны ашгийн үзүүлэлт сайн гарсныг бид банкны салбарын эрсдэлтэй холбоотойгоор жижиг банкнуудаас харилцагчид мөнгөө татаж эдгээр том банкнууд руу шилжсэний үр дүн гэж бодож байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Хөрөнгө оруулагчдын дундах эдийн засгийн хямралын айдас намжсанаар Европын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа. STOXX Europe 600 индекс 7 хоногт 1.7%-ийн өсөлттэй хаагдлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. NIKKEI 225 индекс 3.5%, TOPIX индекс 2.7% тус тус 7 хоногт өсөлттэй хаагдлаа. Хөрөнгө оруулагч Уоррен Баффет эрхэм Berkshire Hathaway Японд хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэж хэлсэн нь Японы хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөллөө.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын 3-р сарын инфляцын түвшний мэдээлэлтэй холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индексүүд холимог өгөөжтэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.3%-иар өссөн бол CSI 300 индекс 0.8%-ийн бууралттай байлаа.
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 4 дүгээр сарын 10-наас 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 16,187 ширхэг үнэт цаасыг 1,618,658,440 төгрөгөөр арилжааллаа.
БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ: 2023.04.10-04.14-ны өдрийн хооронд ББЗЗ-д нийт 60,867 ширхэг үнэт цаас 9,374,032,549 төгрөгөөр, 1,248 ширхэг үнэт цаас 126,989 ам.доллараар арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд 2,500.00 ширхэг үнэт цаас 2,500,000,000 төгрөгөөр амжилттай арилжаалагджээ. Харин хоёрдогч зах зээлд 58,367 ширхэг үнэт цаас 6,874,032,549 төгрөгөөр, 1,248 ширхэг үнэт цаас 126,989 ам.доллараар арилжаалагдлаа.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Казуо Уэда эрхэм 4-р сарын 9-нд Японы төв банкны шинэ ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө. Хэвлэлийн бага хурлын үеэр Казуо Уэда Мөнгөний зөөлөн бодлого цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа дохиог зах зээлд өгсөн ба үүний нөлөөгөөр Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өөрчлөлтгүй буюу 0.46%-д хэвээр хадгалагдлаа.
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
БНХАУ-ын экспорт III сард 14.8 хувиар өсөхөд Ази, Европын эрэлт өндөр байсан нь нөлөөлөв |
2023.04.13 |
Европ, Азийн дийлэнх улсын эрэлт сэргэсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын экспорт шинжээчдийн тооцоолоогүйгээр өслөө. Тус улсын экспорт өнгөрсөн сард 14.8 хувиар өссөн байна. Ингэснээр сүүлийн зургаан сарын хугацаанд анх удаа экспорт нь нэмэгдэж байна. |
Дэлгэрэнгүй |
АНУ-д суурь инфляц үл ялиг саарсан ч Төв банк нь бодлогын хүүгээ өсгөхөөр байна |
2023.04.13 |
Гуравдугаар сард АНУ-д инфляцын эрч саарсан ч эрчим хүч болон хүнсний үнийн өсөлтийг хасаж тооцдог суурь инфляц 5.6 хувьд буюу өндөр түвшинд хадгалагдлаа. |
Дэлгэрэнгүй |
|
|
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД "ХААН БАНК IPO" АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА |
2023.04.13 |
"ХААН Банк" ХХК-ийн шинээр гарган олон нийтэд санал болгож байгаа үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 10:00-19:00 цагийн хооронд, 04 дүгээр сарын 14-нөөс 04 дүгээр сарын 19-ний өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авна.
ХААН банк нийт хувьцааныхаа 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 191,219,800 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 959 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. |
Дэлгэрэнгүй
|
"ИНВЕСКОР БОНД 2.0"-ЫН 3-Р ТРАНЧ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖИГДАЖ ЭХЭЛЛЭЭ |
2023.04.11 |
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1446 тоот албан бичгээр "Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан "Инвескор Бонд 2.0"-ын 3-р транчийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон бөгөөд энэхүү бондын хоёрдогч зах зээлийн арилжааг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс INVA-BD-10/04/24-C0041-18 гэсэн симболтойгоор эхлүүллээ. |
Дэлгэрэнгүй
|
|
|
|
|